Хүүхэд, нярайн цус багадалтыг эмчлэх

Хүүхэд, нярайн хемоглобин болон хематокритийн үзүүлэлтийг зөв тодорхойлсноор цус багадалтын хүнд, хөнгөний зэргийг зөв үнэлж, эмчилнэ.

 Дэлгэрэнгүй»

1. Яаралтай мэс засал шаардах өвчнүүд

· Улаан хоолойн доод хэсэг ХБЗ-тай харьцаатай битүүрэл

· Нугалуурын төрөлхийн нарийсал

· Гэдэсний түгжрэл (хошного шулуун гэдэсний битүүрэл, нарийсал, Гиршспрунгийн өвчин, зунгагаар түгжрэх, МЗ-ын дараах наалдац)

· Нярайн гэдэсний үрэвсэл(гэдэсний үхжилт үрэвсэл, мухар олгойн үрэвсэл)

· Гялтангийн анхдагч ба хоёрдогч үрэвсэл

2. Бодисын солилцооны өвчнүүд

3. Хэт хооллолт

4. Бусад шалтгаантай

· ГЭП

· Дутуу нярайн гэдэс дүүрэлт

· Үжил

 Дэлгэрэнгүй»

ДИАБЕТИЙН ФЕТОПАТИ

2011 оны 05-р сарын 25 Нийтэлсэн namuuhai

Чихрийн шижинтэй эхээс төрсөн нярай

Чихрийн шижинтэй эхийн жирэмслэлт, төрөлтөд хүндрэл гарахаас гарахаас гадна ургийн эрхтэн системийн хөгжилд нөлөөлж, фетопати үүсгэн, нярайн эрт үеийн дасан зохицох чадвар алдагдасны улмаас дараах хүндрэлүүд тохиолддог. Үүнд:

· Цусан дахь сахар багасах

· Цусанд кальци багасах

· Цусанд магни багасах

· Төрөх үеийн бүтэлт

· Амьсгал хямарлын гачаал ба амьсгалын замын эмгэгүүд

· Цусанд билирубин ихсэх

· Цусны эс олшрох

· Бөөрний венийн тромбоз үүсэх

· Жин том байх

· Төрөлтийн гэмтлүүд

· Гаж хөгжил

Эдгээр өөрчлөлтүүд нь инсулин хамааралтай (IDDM) чихрийн шижинтэй эхээс төрсөн нярайн 0,5%-д, жирэмсэн үеийн чихрийн шижингээр (GDM)

өвдсөн эхээс төрсөн нярайн 1-3%-д тохиолдоно. Чихрийн шижинтэй эхээс төрсөн нярайд өвөрмөц эмчилгээ хийгээгүй үед эндэгдэл 15-25% байдаг. Чихрийн шижинтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцад эмчилгээг зөв зохистой хийж байсан эсэхээс нярайд гарах өөрчлөлтүүд шууд нөлөөлдөг. Үүнийг тодорхойлохын тулд чихрийн шижингийн ангилалыг ашиглана.

 Дэлгэрэнгүй»

Нярай хүүхдийн дархлаа тогтолцооны онцлогууд

2011 оны 05-р сарын 14 Нийтэлсэн namuuhai

Хөхөөр хооллолтын дархлааны

ач холбогдол

Нярайн тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөл эндэгдлийг бууруулах асуудал Монгол улсын төр засгийн эрүүл мэндийн өнөөгийн бодлогын нэн тулгамдсан асуудал болж байна. Нярай хүүхдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг өсөж брйжихын гол үндэс нь хөхөөр хооллолт юм.”Эхийн сүү нь цустай адил олон тооны амьд эсийг агуулдаг. Нөгөө талаар “ Цагаан цус” ч гэж хэлж болно.Эдгээр эсүүд нь нян, мөөгөнцөр, хоол боловсруулах замын шимэгчдийг идэвхитэй устгадаг ба дархлалын хариу урвалыг зохицуулахад оролцдог. Эхийн сүү хамгийн сайн эм мөн түүнчлэн чанарлаг хоол / Mamreen Minchin 1985 / юм. Хөхний сүүний найрлаганд байх халдварын эсрэг уураг нь халдвараас хамгаалах хүчин зүйл болдог ба хүүхэд өсөж томрон, гадаад орчинд дасах тутам найрлага нь баяжиж байдаг. Хүүхдийн амьдраын 15 дахь сар дээр хөхний сүүн дэх иммуноглобулин А-гийн хэмжээ нэмэгдэн, лактоферрин дээд хэмжээндээ хүрч, лизоцин 6 дахин ихэсдэг / NwanKwo, M.U.etal, 1983 /

Хүснэгт №3

Эхийн сүүний халдвар, үрэвслийн эсрэг бодисууд

Сүүн дэх бодис

Үүрэг

1.

Шүүрлийн IqА

Нянгийн халдвар наалдхаас хамгаална.антиген нэвтрэхийг саатуулна.Нейтрофилийн хемотаксисийг хориглоно.

2.

Эс: Т-Лимфоцит эс

Эсийн дархлалыг өрнүүлнэ.

3.

В-Лимфоцит эс

Үүрэг нь тодорхойгүй

4.

Макрофаг ба нейтрофил

Фагоцитоз –микробыг залгиж устгана.

Дархлалын бус микробын эсрэг бодисууд

1.

Лактоферрин

Хавсрагыг хориглоно, төмөртэй холбогдон нян үржих нөхцлийг саатуулна

2.

Лизоцим

Хемотаксис, хүчилтөрөгчийн хорт радикал бүтээгдэхүүнийг хориглоно.

3.

Лифаза

Чөлөөт өөхний хүчил, моноглицеридүүдийг ялгаруулж, вирусийн гадна бүрхүүлийг хайлуулна.

Үрэвслийн эсрэг хүчин зүйлс

1.

Каталаза

Устөрөгчийн хэт ислийг сулруулна.

2.

α – токоферол, цистеин, аскорбины хүчил

Хүчилтөрөгчийн радикалуудыг шингээнэ.

Хэсгийн дархлаа тогтолцоо

Сүүлийн үеийн дархлал судлалын амжилтанд хүний хэсгийн дархлааны автоном биеэ даасан үйл ажиллагааг тогтоосон явдал болно.Орчин үеийн ойлголтоор хэсгийн дархлааны тогтолцоо нь хаана салст бүрхүүлийн хамгаалалт байнө тэнд шүүрэлт иммуноглобулин А-гийн тусламжтайгаар явагддаг нэгдсэн нийлмэл цогц үйл ажиллагаа юм.

Зураг №1

Салст бүрхүүлийн дархлааны тогтолцооны ерөнхий загвар

/ Mestecky.Yetal.1978/

Антиген

Бронх болон гэдэсний лимфоид эдийн Т ба В лимфоцит эсүүдийн шүтэлцээ

Хэсгийн тунгалагын зангилаа / В-эсийн ялгарал явагдах бүс /

Цээжний суваг

Ерөнхий цусны эргэлт

IqА – нийлэгжүүлэгч сонгомол “ Хоминг “ урьтал эсүүд


Lamina propria

гэдэсний

Lamina propria

Амьсгалын замын

Шүлсний булчирхай

Цээжний булчирхай

Нулимсны булчирхай

IqА – шилжих торлог эсүүдийн ялгарал хөгжил явагддаг. 1990 оноос эхлэн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас “ Хүүхдийг хөхөөр хооллох нь” “Ангир уураг” “ Эрт амлуулалт – сая сая хүүхдийн амьдрал “ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлснээр хүүхдийн хооллолтонд тохиолдож байсан зарим бэрхшээлийг арилгаж, 5 хүртлэх насны хүүхдийн өвчлөл эндэгдэл тодорхой хэмжээгээр буурсан болно.

 Дэлгэрэнгүй»